Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”- г- 2025.09.10 – 2025.09.18 өдрүүдэд Баян-Өндөр, Жаргалант сумын багийн иргэний танхим, соёлын төвд зохион байгуулагдах тул иргэд ААН байгууллагуудыг идэвхитэй оролцохыг урьж байна.
Нээлттэй хаалганы өдөрлөгт Татварын хэлтэс, Баян-Өндөр сумын газрын асуудал хариуцсан ажилтан, багийн нийгмийн ажилтан, Геодезийн тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий байгууллагууд хамтран оролцоно.
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” – ийн үеэр доор үйлчилгээнүүдийг авах боломжтой
– Кадастрын зураг авах
- Газрын цахим шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх
– 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал өгөх
– Газар эзэмших гэрээ, гэрчилгээгээ хэвлэн авах
– Эзэмшил газраа өмчлөх хүсэлт өгөх
– Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны мэдэгдэх хуудас авах
– Үнэгүй газар өмчилсөн лавлагаа авах
Та доорхи хуваарийн дагуу багуудын иргэний танхим, соёлын төвд ирж үйлчлүүлнэ үү
2025.09.10 – Хорооллын нэг цэгийн үйлчилгээний танхим
Наран,Цагаанчулуут1,Рашаант,Уртын гол, Чандмань Найрамдал баг
2025.09.11- Аялгуу соёлын төвийн танхимд : Даваат, Шанд баг
2025.09.12- Яргуйт багийн иргэний танхим Их залуу, Яргуйт, Баян-Овоот баг
2025.09.15 Эрдэнэ багийн иргэний танхим Дэнж, Эрдэнэ, Чингэл
2025.09.16 Баянцагаан багийн иргэний танхим Баянцагаан баг
2025.09.17 Жаргалант сумын Засаг даргын тамгын газар /Соелын төв/ Жаргалант, Улаантолгой , Дулаан-Уул баг
2025.09.18 – Говил багийн иргэний танхим Говилд баг
