ОРХОН АЙМГИЙН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН СОРИЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИЙН ТАНИЛЦУУЛГА
Барилгын сорилт шинжилгээний лабораторийн үндсэн зорилго нь:
Барилга байгууламжид хэрэглэх барилгын материал, түүхий эд, бүтээгдэхүүний чанарт тавих лабораторийн хяналтыг сайжруулах, барилгын чанар, аюулгүй байдлыг хангах, улмаар хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, барилгын стандартыг ОУ-ын стандартад нийцүүлэхэд оршино.
Барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори нь иж бүрэн , өндөр нарийвчлал бүхий орчин үеийн 20 гаруй төрлийн багаж, тоног төхөөрөмжийг ашиглан барилгын түүхий эд материал, бүтээгдэхүүний физик шинж чанарыг орон нутагтаа шинжилдэг болсон.

Монгол улсын засгийн газраас Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих (171дүгээр тогтоол) , Барилгын материалын чанарт тавих лабораторийн хяналтыг өргөжүүлэх (308 дугаар тогтоолын хавсралт) хөтөлбөрүүд батлагдан хэрэгжиж байна.
Тус төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2013 онд 21 аймагт барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори байгуулахаар шийдвэрлэсний дагуу байгуулагдсан.
Тус лабораторийн удирдлага нь лабораторийн чанарын тогтолцоо, сорилт шинжилгээний үйл ажиллагааны арга барил байгууллагуудын хэрэгцээнд нийцэж байгаа эсэх, ямар өөрчлөлтүүд шаардлагатай болохыг тогтоож, MNS ISO/ IEC 17025: 2007 шаардлагыг хангаж, үйлчлүүлэгч ба хүлээн зөвшөөрөх байгууллагуудын шаардлагыг хангаж, үйл ажиллагааны тогтолцоог сайжруулан ажилладаг.

Лаборатори нь сорилтын болон шалгалт тохируулгын үр дүнд чанарын баталгаа өгөхөд зайлшгүй шаардлагатай чанарын тогтолцоо, бодлого, хөтөлбөр, журам, заавруудыг мөрдөн ажиллаж байна.
Барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори нь хүнд болон хөнгөн бетон, түүний дүүрэгч материалууд, бусад төрлийн ханын болон замын хавтангууд, бордюр, зарим холбогч материалууд, ердийн тоосго, бетонон тоосго, гулдмай, зарим дулаалгын материалуудын шинж чанарыг Монгол улс болон олон улсад мөрдөж байгаа стандартын дагуу судлан шинжилж, үнэлэмжийг үнэн зөв, өндөр магадлалтай тогтоон тодорхойлдог бүсийн лаборатори юм.

Орон нутагт Барилгын лаборатори байгуулагдсанаар иргэн, аж ахуйн нэгж байгууллага, үйлдвэрлэлд төрийн үйлчилгээг ойртуулсан, харилцагчийг чанарын мэдээлллээр хангаж, харилцагчдын зардлыг хэмнэсэн, цаг хугацааг хэмнэсэн, өдөр тутамын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанарыг хянах боломжийг олгосон зэрэг ихээхэн ач холбогдолтой болсон.
Тус лабораторид Булган, Сэлэнгэ аймгийн зарим аж ахуйн нэгж байгууллага бүтээгдэхүүн, түүхий эдийн дээжийг хамруулж байна.
Жил бүр лабораторид хийгдсэн шинжилгээнүүдэд мониторнг үнэлгээг хийж дүгнэлт гаргаж , цаашид хэрхэн ажиллах талаар ирэх оны ажлын төлөвлөгөөнд тусгаж , сайжруулалт хийж, баталгаажуулан мөрдөн ажиллаж байна.