Ad image

Иргэн өмчийн газраа зориулалтаар нь тодорхой хугацаатайгаар сумын Засаг даргын зөвшөөрлөөр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болно.

Монгол улсын иргэн бүрт газар өмчлүүлэхээр заасан тул 0-18 насны хүүхэд бүр хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан газар өмчлөн авах эрхтэй.

Та газрын кадастрын зургийг Геодези зураг зүйн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр хийлгэнэ.

Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй Геодези зураг зүйн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд:

  1. Би Би Кей Эйч”ХХК      Утас:  99761006
  2. “ГМОМОН”ХХК       Утас: 99352327
  3. “Их нэмүүн констракшн”ХХК       Утас:99215448

Газар эзэмшиж, ашиглаж байгаа этгээд “Газрын төлбөрийн тухай хууль”-д зааснаар газрын төлбөр төлнө. Харин газар өмчлөгч иргэн “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль”-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлнө.