ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ЧИГЛЭЛЭЭР
- Газрын тухай багц хуулийн хэрэгжилтийг орон нутагтаа зохион байгуулах
- Монгол Улсын Засгийн газар, аймгийн Засаг даргын Үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах
- Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх
- Газартай холбоотой аливаа асуудлаар аймгийн Засаг дарга, холбогдох бусад байгууллага, иргэдэд мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх
- Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон тухайн жилийн төлөвлөгөөний төсөл боловсруулах, ИТХ-аар хэлэлцүүлж батлуулах, хэрэгжилтийг хангуулах
- Аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд санал өгөх
- Аж ахуйн зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах
- Аймгийн Засаг даргын шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулан, гэрчилгээ олгох, гэрээний биелэлтийг жил бүр дүгнэх
- Газар ашиглагч, эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газрын төлбөрийн ногдуулалт хийх, газрын төлбөрийн гэрээ байгуулж, дүгнэх
- Газрын тухай хууль зөрчсөн үйлдлийг илрүүлэх, зөрчил арилгах тухай мэдэгдэл өгөх, зөрчил арилгуулах талаар хууль хяналтын байгууллагад хандах
- Геодезийн цэг тэмдэгтийн өтгөрүүлэлт, сэргээн засах ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагаар хийлгэх ажлыг зохион байгуулах
- Газрын кадастрын мэдээллийн санг хөтлөх, мэдээлийн баяжилтыг тухай бүр нь хийх, кадастрын мэдээллийн сангийн зураглалаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үйлчлэх
- Газрын тухай хуулинд заасны дагуу кадастрын зураглал хийх тусгай зөвшөөрөлтэй компанитай гэрээ байгуулан кадастрын зураглал хийлгэх, зураглалын ажилд нь хяналт тавих
- Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах
- Газар өмчлөгч иргэдэд газрын татвар ногдуулах
- Газартай холбоотой мэдээ, судалгаа, тайлан, биелэлтийг гаргаж холбогдох дээд байгууллагад хүргүүлэх
- Газрын тухай багц хуулийг сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулах
БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР
- Барилга, дэд бүтэц, нийтийн аж ахуйн стандарт, норм дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих
- Барилга байгууламж барих, засварлах, өргөтгөх, шинэчлэх ажлын гүйцэтгэлд зураг төслийн дагуу техник хяналт тавих
- Барилгын ажлын үе шат бүрт зохиогчийн хяналтыг гүйцэтгүүлэх
- Хот байгуулалт, суурьшлын бүсийн хэтийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад санал оруулах, хэрэгжилтийг хангуулах
- Гудамж, талбайн нэр, барилга байгууламжийн дугаар тогтоох
- Барилгын зураг төсөл батлах, зөвшөөрөлцөх
- Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын болон техникийн комисст ажиллах
- Зургийн байгууллагуудад дэвсгэр зураг гарган өгч, ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан батлах
- Барилгын зураг төсөл, хайгуул, барилга угсралт, барилгын матераилын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох саналыг судлах, холбогдох дээд газарт уламжлах
- Хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах үе шатны ажил, шинээр барьж байгуулах дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний төлөвлөлт, тооцоог гаргах
- Барилга, хот байгуулалтын жижүүрийн зураг хөтлөх, иргэдэд мэдээллээр үйлчлэх
- Байршлын схем зураг гаргаж өгөх
- Зургийн даалгавар боловсруулах
- Хотын инженерийн шугам сүлжээний мэдээллийн сан хөтлөх, шаардлагатай мэдээллээр иргэдэд мэдээлэл лавлагаа гаргаж өгөх
- Тусгай зөвшөөрөлтэй байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих
- Тусгай зөвшөөрөлтэй байгууллага, аж ахуйн нэгжүүдээс мэдээ, тайлан, судалгаа авч нэгтгэн холбогдох дээд газарт хүргүүлэх
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж :
Захиргаа хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн : О.Дүүрэнжаргал
Холбоо барих утас : 70357916
Цахим шуудан :orkhon@gazar.gov.mn