🇲🇳🇲🇳🇲🇳 Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлэлцүүлэгт Орхон аймгийн Засаг даргын орлогч Б.Мөнхдалай , ГХБХБГазрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Галбаатар, Баян-Өндөр сумын засаг дарга Б.Мөнхбаяр, Газар зохион байгуулалт геодези зураг зүйн ерөнхий газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Гэрэлтуяа, Ж.Энхчимэг болон холбогдох төрийн байгууллагын төлөөлөл, иргэд олон нийтийг оролцуулан танхимаар зохион байгууллаа.

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулан иргэд олон нийтээс санал авч, саналуудыг нэгтгэж хуулийн төсөлд санал хүргүүлэхээр боллоо.
Та бүхэн дараах холбоосоор орж хуулийн төсөлтэй танилцаж саналаа ирүүлнэ үү.
https://legalinfo.mn/mn/discussiondetail/17435554149562?type=LIS_LAW&page=1

