Зөвлөлийн хурлаар аймгийн ИТХ-ын ээлжит XI хуралдааныг ирэх Пүрэв гараг буюу 15-нд хуралдуулахаар тов баталлаа. Хуралдаанаар
- Аймгийн 2021 оны төсвийн гүйцэтгэл,
- Төсвийн зарим ажлын нэршил өөрчлөх, орон нутгийн өмчид бүртгэлтэй барилга байгууламжийг дуудлага худалдаагаар худалдах, дахин төлөвлөлтөд оруулах зөвшөөрөл олгох,
- Газрын үнэлгээний бүс, итгэлцүүрийн тоон утга, төлбөрийн хэмжээг тогтоох,
- Аймгийн хэмжээнд 2023 онд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын байршил тогтоох,
- Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах, аймгийг хөгжүүлэх 2023 оны жилийн ажлын төлөвлөгөө батлах,
- Аймгийн ИТХ-ын байгууллагад хугацаа сунгах хүсэлт ирүүлсэн шашны байгууллагуудын үйл ажиллагаа явуулах хугацааг сунгах асуудлуудыг хэлэлцэхээр аймгийн ИТХ-ын зөвлөлийн гишүүд дэмжлээ.
Зөвлөлийн гишүүд хэлэлцэх асуудлуудтай холбогдох материал, тайлбар, биелэлт, танилцуулга зэргийг дэлгэрэнгүй бэлтгэж хурлын хуралдаанд оруулахыг үүрэг болголоо.