Монгол улсын хэмжээнд газрын цахим бүртгэлийн ажил явагдаж байгаа тул та шинэчилсэн бүртгэлдээ идэвхитэй хамрагдана уу.
Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.
1.Та газрын анхны өмчлөгч биш, өмнө худалдан авсан бол Захиргааны III байр, Баян-Өндөр сумын 1 давхарт байрлах Улсын бүртгэлийн хэлтсээс худалдах, худалдан авах гэрээ /бэлэглэх гэрээ, өвлөх гэрээ/ ний хуулбаруудыг авах
2.Газрын гэрчилгээний хуулбар
Шинэчилсэн бүртгэлд бүртгүүлснээр та www.egazar.gov.mn цахим системээс газрын кадастр, гэрээ гэрчилгээгээ авах боломжтой болно.
Таны газрын гэрчилгээн дээр байгаа нэгж талбарын дугаар нь 610……….. эхэлсэн бол цахим мэдээллийн санд бүртгэгдсэн бөгөөд дахин бүртгүүлэх шаардлагагүй.
Газрын гэрчилгээний нэгж талбарын дугаар нь 184…………….. , 130……………….. эхэлсэн бол цахим мэдээллийн санд бүртгүүлнэ.
Зөвхөн газрын гэрчилгээтэй иргэдийг цахим бүртгэлд бүртгэхийг анхаарна уу.