Газрын харилцааны чиглэлээр:
- *И-оффис системээр иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 14 иргэн аж ахуйн өргөдөл хүсэлтийг шийдвэрлэн хариу өгсөн.
- *Монгол Улсын “Газрын тухай хууль”-ийн 58 дугаар зүйл, Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 34 тоот тушаалын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан ”Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлын заавар”-ын дагуу Газрын мониторингийн цахим системээр ирүүлсэн Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах 2 нэгж талбарын газрын газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлыг шалган байнгын шинжээчийн дүгнэлт гарган хүргүүлсэн.
- Газрын тухай хууль тогтоомжид нийцүүлэн газар эзэмших эрхийн гэрчилгээ барьцаалсан 5 иргэний барьцааг бүртгэж, 1 барьцааг чөлөөлөн хасалт хийж 4 иргэн, 1 аж ахуйн нэгжид барьцааны лавлагаа гаргаж өгсөн.
- *Газар эзэмших эрхээ баталгаажуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлж авсан,газрын эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчлүүлэх хүсэлт гаргасан 9 иргэн, 1 аж ахуйн нэгжийн нэгж талбарын хувийн хэргийг цахимжуулан дундын мэдээллийн санд оруулж улсын бүртгэлийн дугаар авч гэрээ, гэрчилгээг шинэчлэн олгосон.
- Газар эзэмших эрхээ баталгаажуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлж авсан,газрын эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчлүүлэх хүсэлт гаргасан 15 иргэн, 2 аж ахуйннэгжийн байгууллагын нэгж талбарын хувийн хэргийг цахимжуулан дундын мэдээллийн санд оруулж улсын бүртгэлийн дугаар авахаар Улсын бүртгэлийн хэлтэст илгээсэн.
- Кадастрын мэдээллийн сангаас 21 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад зурган мэдээллээр үйлчилсэн.
- *Газрын кадастрын мэдээллийн санд 4 нэгж талбарын мэдээллийг шинэчлэн бүртгэж оруулсан.
- Зурган мэдээлэл авахыг хүссэн 49 иргэнд кадастрын мэдээллийн сангийн зургаар үйлчилсэн.
- 2 иргэнд газар өмчлүүлсэн захирамжийг олгон УБХ-т бүртгүүлж гэрчилгээ авах талаар зөвлөгөө өгсөн.
- 2 иргэнд хянан баталгааны дүгнэлт олгосон.
- Энэ 7 хоногт нийт 79 хүнд үйлчилгээ үзүүллээ.
- Энэ 7 хоногт нийт 25 иргэнд газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олголоо.
- 2020 оны захирамжтэй иргэдийн материалыг судалж газрын кадастрын нэгдсэн системд оруулах ажил хийгдэж байна. 20 иргэний материалыг дундын мэдээллийн санд бүртгэж, улсын бүртгэлийн ерөнхий газарт илгээгээд байна.
- 2021 оны газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэх ажил мөн хийгдэж байна.
- Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 142/ШЗ2021/00298 дугаар захирамжийн дагуу шинжээчийн дүгнэлт гарган хүргүүлсэн.
- Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ёс зүйн дүрмийг төслийг бэлтгэн батлуулсан.
- Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ажилтан албан үүргээ гүйцэтгэх явцад мөрдөн ажиллах, “ Байгууллагын стандарт” –ыг боловсруулан стандарт хэмжил зүйн хэлтэсрүү хүргүүлэв.
- Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан хаагчдын 0-12 насны харах, асрах хүнгүй гэртээ үлдэж байгаа хүүхдийн судалгааг Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүргүүлэв.
- ГЗБГЗЗГ-т хүний нөөцийн судалгааг шинэчилсэн маягтын дагуу гарган хүргүүлэв.
- Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу уг газрыг 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө гэрээнд заасан хугацаанд нь төлөөгүй, газар эзэмших гэрээг дүгнүүлээгүй байгаа нь 12 иргэн 4 аж ахуйн нэгжид эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар мэдэгдэл хүргүүлсэн.
- Хүний нөөцийн программд 7 албан хаагчийн мэдээллийг шинэчлэн оруулсан.
- Иргэн Г.Лхагвадоржийн газрын гэрчилгээгээ дахин авахыг хүссэн өргөдлийг шийдвэрлэн хариуг албан бичгээр хүргүүлсэн.
- Иргэн Ц.Долгорын өмчлөлийн газар худалдан авсан маргааныг хянан хариуг хүргүүлсэн.
БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР:
- И-оффис программаар ирсэн 4 иргэн, аж ахуй нэгж байгууллагын өргөдөл хүсэлтийн дагуу асуудлыг шийдвэрлэж холбогдох хариуг хүргүүлсэн.
- Дулааны цахилгаан станц ТӨХК-ийн дулаан хангамжийн гэрээ шинэчилж буй 3 ААН-д мэдээллийн санд бүртгэгдсэн байдлын зураг гарган өгсөн.
- Хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэгдээгүй аймгийн төвийн сумын гэр хороолол, зуслангийн зориулалтаас бусад барилгын судалгаа болон 2010-2020 онд ашиглалтад орсон орон сууцны судалгааг загвар хүснэгтийн дагуу гарган албан бичгээр хүргүүлсэн.
- ГЗБГЗЗГ-ын Хот байгуулалтын кадастрын хэлтсийн Чиглэл өгөх хуралд цахимаар оролцож, хот байгуулалтын мэдээллийн сантай холбоотой тулгамдаж буй асуудлуудаа зөвшилцсөн.
- Бие даасан өөрийн барилгагүй, үйл ажиллагаа явуулдаг нийгмийн үйлчилгээний байгууллагын мэдээллийг нэгтгэн ГЗБГЗЗГ-т албан бичгээр хүргүүлсэн.
- 2021.02.23-ний өдөр “Дэнж баг, Зүүн дэнж хэсэгт хүүхдийн тоглоомын талбай байгуулах” ажлыг /“СЭМЭ” ХХК/ ашиглалтад оруулах комисс ажиллаж, гүйцэтгэх ажлын тоо хэмжээ зургийн дагуу хийгдээгүй тул ашиглалтад авах боломжгүй гэж шийдвэрлэсэн.
- 2021.02.24-ний өдөр Дэнж багт байрлах “Очир увидас эмнэлэгийн барилга”-ыг ашиглалтад оруулах комисс ажиллаж комиссын гишүүдийн үүрэг даалгаварын биелэлтээр ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэсэн.
- Захиалагчийн техник хяналтын орлого, зарлагын мэдээ судалгааг ХББЗА-аас авч нэгтгэж ГЗБГЗЗГ-т 2021.02.24-ний өдөр №184 албан тоотоор хүргүүлсэн.
- Барилгын тусгай зөвшөөрөлтэй 25 ААНБ-ын 2020 оны жилийн эцсийн тайланг 2021.02.22 өдөр холбогдох материалын хамт БХТ-д албан тоот болон цахимаар хүргүүлсэн.
- “Зэс эрдэнийн хувь”ХХК-ний ажил эхлүүлэх зөвшөөрлийн хугацааг 2021.03.01-ээс 2021.06.30 хүртэл сунгалт хийсэн.
- Захиргааны IV байрны зоорийн давхарт агуулахын зориулалттай өрөө гаргах ажлын зургийг боловсруулж, төсвийг хийлгэхээр ХББЗА-нд 2021.02.25-нд хүргүүлсэн.
- БХБСайдын 2020 оны 55-р тушаалаар батлагдсан маягтын дагуу Ажил эхлүүлэх, үргэжлүүлэх зөвшөөрлийн бүртгэл, захиалагчийн хяналтын орлого зарлагын бүртгэл, ашиглалтад оруулах барилга байгууламжийн бүртгэл мэдээллийг тогтмол хөтлөж, хэрэгжилтийн тайланг улирал тутамд ирүүлж байхыг ХББЗА-нд 2021.02.25-нд албан тоотоор хүргүүлсэн болно. 8.Жижиүүрийн зураг хөтлөлтийн дэлгэрэнгүй тайлан ирүүлэх талаар ААНБ-дад албан тоотоор хүргүүлсэн.