ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ЧИГЛЭЛЭЭР:
- Газар эзэмших эрх шилжүүлэх -2, хугацаа сунгах -1, Эдэлбэр газрын хэмжээ өөрчлөх -1 захирамжийн төсөл бэлтгэн ЗДТГазарт хүргүүлсэн.
- И-оффис системээр иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 14 иргэн аж ахуйн өргөдөл хүсэлтийг шийдвэрлэн хариу өгсөн.
- Монгол Улсын “Газрын тухай хууль”-ийн 58 дугаар зүйл, Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 34 тоот тушаалын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан ”Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлын заавар”-ын дагуу Газрын мониторингийн цахим системээр ирүүлсэн Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах 13 нэгж талбарын газрын газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлыг шалган байнгын шинжээчийн дүгнэлт гарган хүргүүлсэн.
- Газрын тухай хууль тогтоомжид нийцүүлэн газар эзэмших эрхийн гэрчилгээ барьцаалсан 3 иргэний барьцааг бүртгэж, 1 барьцааг чөлөөлөн хасалт хийлээ.
- Газар эзэмших эрхээ баталгаажуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлж авсан, газрын эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчлүүлэх хүсэлт гаргасан 20 иргэн, 1 аж ахуйн нэгжийн нэгж талбарын хувийн хэргийг цахимжуулан дундын мэдээллийн санд оруулж улсын бүртгэлийн дугаар авч гэрээ, гэрчилгээг шинэчлэн олгосон.
- Газар эзэмших эрхээ баталгаажуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлж авсан, газрын эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчлүүлэх хүсэлт гаргасан 5 иргэн, 6 аж ахуйн нэгжийн байгууллагын нэгж талбарын хувийн хэргийг цахимжуулан дундын мэдээллийн санд оруулж улсын бүртгэлийн дугаар авахаар Улсын бүртгэлийн хэлтэст илгээсэн.
- Кадастрын мэдээллийн сангаас 19 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад зурган мэдээллээр үйлчилсэн.
- Газрын кадастрын мэдээллийн санд 6 нэгж талбарын мэдээллийг шинэчлэн бүртгэж оруулсан.
- Зурган мэдээлэл авахыг хүссэн 39 иргэнд кадастрын мэдээллийн сангийн зургаар үйлчилсэн.
- 3 иргэнд газар өмчлүүлсэн захирамжийг олгон УБХ-т бүртгүүлж гэрчилгээ авах талаар зөвлөгөө өгсөн.
- 3 иргэнд хянан баталгааны дүгнэлт олгосон.
- Нийт 28 иргэн, 1 ААН-д газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олголоо.
- Баян-Өндөр сумын 2021 оны Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөний дагуу амьдарч байгаа газраа эзэмшихийг хүссэн 23 иргэний хүсэлтийг үндэслэн газар эзэмших эрхийг сумын Засаг даргын 2021 оны А/32 дугаар захирамжаар баталгаажуулан дундын мэдээллийн санд бүртгээд байна.
- Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гаргасан 2 иргэний хүсэлтийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах Захирамжийн төслийг бэлтгэн Баян-Өндөр сумын Засаг даргаар баталгаажуулаад байна.
- 2020 оны Газар эзэмших захирамжтай иргэдийн материалыг судалж боломжтой иргэдийн мэдээллийг Газрын кадастрын нэгдсэн системд оруулах ажил хийгдэж байна. Өнгөрсөн 7 хоногт нийт 54 иргэний мэдээллийг бүртгэж, дундын мэдээллийн санд илгээгээд байна
БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР:
- И-оффис программаар ирсэн 15 иргэн, аж ахуй нэгж байгууллагын өргөдөл хүсэлтийн дагуу асуудлыг шийдвэрлэж холбогдох хариуг хүргүүлсэн.
- Дулааны цахилгаан станц ТӨХК-ийн дулаан хангамжийн гэрээ шинэчилж буй 5 ААН-д мэдээллийн санд бүртгэгдсэн байдлын зураг гарган өгсөн.
- Аймгийн төвөөс бусад сумын барилга байгууламжийн мэдээллийг Хот байгуулалтын кадастрын цахим системд бүртгэх ажлын хүрээнд Жаргалант сумын гэр хороолол, зуслангийн зориулалтаас бусад барилга байгууламжийн судалгааг маягтын дагуу гаргуулахаар албан тоот хүргүүлсэн.