Барилга хот байгуулалтын сайдын 2019 оны 02 дугаар сарын 26 өдрийн “Хот байгуулалтын мэдээллийн сангийн журам”, аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 10 өдөр “Хот байгуулалтын кадастрын цахим мэдээллийн сан”, “Хотын хөрөнгө оруулалтын нэгдсэн цахим мэдээллийн сан” шинээр бүрдүүлэх ажлын хэсэг байгуулах захирамж гарсантай холбогдуулан аймгийн төвөөс бусад сумын барилга байгууламжийн мэдээллийг Хот байгуулалтын кадастрын цахим системд бүртгэх ажлын хүрээнд чиглэл өгөх сургалтыг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Жаргалант сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох байгууллага, албан хаагчдыг хамруулан зохион байгууллаа.
Сургалтад Жаргалант сумын эмнэлэг, сургууль, багуудын ажлын алба, Засаг даргын Тамгын газрын албан хаагчид хамрагдлаа.