Газар өмчлөл газрын кадастрын чиглэлээр:
- Иргэнд газар өмчлүүлсэн захирамжийг олгон УБХ-т бүртгүүлж гэрчилгээ авах талаар нийт 55 хүнд үйлчилгээ үзүүллээ.
- 120 иргэний өмчлөхийн хувийн хэрэгт баяжуулалт хийсэн.
- 35 иргэний зургийг хянаж, шинээр хаяг олгосон.
- Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн гадна газар, өмчлөх, эзэмших эрх олгосон, хүчингүй болгосон газрын судалгааг гаргах талаар Баян-Өндөр сумын засаг даргад 2020 оны 09 дугаар сарын 10-ны 461 дугаартай албан тоот хүргүүлсэн.
- Төрийн албаны салбар зөвлөлөөс Удирлагын академитай хамтран зохион байгуулсан “Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх” сэдэвт сургалтад 09 сарын 09-10 өдрүүдэд хамрагдлаа.
- Иргэн Д.Оюунбаатар нь өөрийн эзэмшлийн газар дээр өөр иргэн хашаа барьсан байна гэсэн гомдлын дагуу Хүрэнбулаг багийн 11 хорооллын “Г” хэсэгт байрлах эзэмшлийн газрыг нь шалгахад тухайн газар дээр нь хашаа хатгасан байсан учир мэдэгдэл хүргүүлсэн.
- 70353511 утсанд Зээлийн зүүн талд том хэмжээтэй төмөр шон хатгасан байна гэсний гомдлын дагуу шалгахад “Бурхан шашны цогцолбор төв” байгуулах төлөвлөгөөнд орсон газар байв. Уг газрын захирамж албан ёсоор гаргаагүй байна.
Иргэн Ц.Цэнд-Аюуш нь цахим дуудлага худалдаа дахин явуулж өгөх гомдол гаргасан нь Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 4.2.3 дах заалт Дуудлага худалдаатай холбогдсон гомдлоо шүүхэд гаргахаар заасан байдаг тул тэр журмын дагуу гомдлоо гаргахыг мэдэгдлээ.,
ЖАРГАЛАНТ СУМ:
- Орхон аймгийн Жаргалант сумын 2020 оны Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөний дагуу 14 байршилд газар эзэмшүүлэх дуудлага худалдааг 2020 оны 09 дүгээр сарын 03, 7,8-ны өдрүүдэд Газрын биржийн цахим системээр зохион байгууллаа.
1. Жаргалант баг, Шинэ уурын зуухны баруун талд үйлдвэрлэлийн зориулалтаар 0,62 га,
2. Улаантолгой баг, Төмөр замын ард үйлдвэрлэлийн зориулалтаар 6 га,
3. Дулаан-Уул баг, Согоотын аманд үйлдвэрлэлийн зориулалтаар 15 га газарт тус тус газар эзэмшүүлэх дуудлага худалдааг зохион байгуулсанаас эхний 2 байршилд оролцогч бүртгүүлээгүй тул цуцлагдсан, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын дагуу дахин зарлаад байна.
Дулаан-Уул баг, Согоотын аманд үйлдвэрлэлийн зориулалтаар 15 га газарт зохион байгуулагдсан газрын дуудлага худалдаанд 2 ААН бүртгүүлснээс Өрнүүн элбэг ХХК ялагчаар шалгараад байна. Дуудлага худалдааны үнэ 119,904,000 мянгаас 7 хувь өсөж 139904000 төг болсон байна.
2020.09.04-ний өдрийн 15 цагт бүртгэл хаагдаж 2020.09.07-ны өдөр зохион байгуулагдсан гараашын газрын дуудлага худалдаа:
1. Жаргалант баг 6-р байрны зүүн талд 27м.кв,
3 оролцогч бүртгүүлсэн, иргэн Т.Золжаргал ялсан, 277,000 төгрөг болж 259 хувь өссөн.
2. Жаргалант баг 6-р байрны зүүн талд 21м.кв
2 оролцогч бүртгүүлсэн, иргэн Т.Золжаргал ялсан. 71000 төг болж 0 хувь өссөн.
3. Жаргалант баг 6-р байрны зүүн талд 23 м.кв
2 оролцогч бүртгүүлсэн, иргэн Т.Золжаргал ялсан. 73000 төг болж 0 хувь өссөн
4. Жаргалант 6-р байрны зүүн талд 23 м.кв
3 оролцогч бүртгүүлсэн, иргэн Т.Золжаргал ялсан, 223000 болж 205% өссөн
5. Жаргалант баг, 6-р байрны зүүн талд 24 м.кв,
3 оролцогч бүртгүүлсэн, иргэн Т.Золжаргал ялсан, 224000 болж 202% өссөн
6. Жаргалант баг 6-р байрны зүүн талд 36 м.кв
3 оролцогч бүртгүүлсэн, иргэн Т.Золжаргал ялсан, 236000 болж 174% өссөн
7. Жаргалант баг 6-р байрны зүүн талд 33 м.кв
3 оролцогч бүртгүүлсэн, иргэн Т.Золжаргал ялсан, 683000 болж 722% өссөн
8. Жаргалант баг 6-р байрны зүүн талд 41 м.кв
3 оролцогч бүртгүүлсэн, иргэн Т.Золжаргал ялсан, 491000 болж 439% өссөн
9. Жаргалант баг 6-р байрны зүүн талд 20 м.кв
2 оролцогч бүртгүүлсэн, иргэн Т.Золжаргал ялсан. 70000 төг болж 0 хувь өссөн
10. Жаргалант баг 6-р байрны зүүн талд 20 м.кв
2 оролцогч бүртгүүлсэн, иргэн Т.Золжаргал ялсан. 70000 төг болж 0 хувь өссөн
2020.09.07-ний өдрийн 15 цагт бүртгэл хаагдаж 2020.09.08-ны өдөр зохион байгуулагдсан худалдаа бүх төрлийн үйлчилгээний зориулалттай газрын дуудлага худалдаа:
Дулаан-Уул баг, Хуурай аманд байршилтай 945 м.кв газар. /945000 анхны үнэ/
Нийт 4 оролцогч бүртгүүлж иргэн Б.Пүрэврагчаа ялсан, 18195000 болж 1641 хувиар өссөн байна. Дуудлага худалдааны ялагч нартай гэрээ байгуулах ажил хийгдэж байна.
- Бүтлийн ундрага ХХК-ийн 13, Алтан тошлой ХХК-ийн 14 гэрчилгээг бичиж олголоо.
Нэгж талбар давхардсан маргаан бүхий 2 газрыг газар дээр нь явж шалгалаа,кадастрын зургийг авхуулахдаа буруу газар авхуулсан, нэгж талбар шахсан зөрчлүүд илэрсэн.
БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР:
Барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори нь 12 аж ахуйн нэгж байгууллагын 42 бетон шооны дээжид шинжилгээг хийж сорилтын үр дүнг боловсруулав
- “Орхон аймаг Жаргалант сумын дунд сургуулийн дотуур байр барих ажил”,
- “Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7-р хорооллын 5 блок 315 айлын орон сууцны барилга байгууламжийн гадна тохижилтын ажил”,
- “Орхон аймаг Баян-Өндөр сумын цэцэрлэгийн барилга, 150 ор /Орхон, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг/-ын ажил”,
- “Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянбулаг багт цэцэрлэгийн барилга, 150 ор /Орхон, Баян-Өндөр сум/-ын ажил”,
- “Шанд 35 дугаар гудамжны 17 дугаар сургууль хүртэлх авто зам дагуух явган хүний зам хийх”-
- “Новый Мираж” ХХК /бза-97/20/,
- “Галарейн төгсгөлөөс ХХБАНК хүртэлх явган хүний зам шинэчлэх”
- -“СЭМЭ” ХХК /бза-95/20/, “Өнөр хотхоны уулзвараас шүүхийг уулзвар хүртэлх авто замыг асфальтаар хучиж засварлах”
- -“Өлзий хутагийн наран” ХХК /БЗА-63/20/, “Хивсчдийн гудамжнаас Өнөр хотхоны уулзвар хүртлэх авто замыг асфальтаар хучиж засварлах”-“Өлзий хутагийн наран” ХХК /БЗА-62/20/ажлуудад улсын комиссыг ажиллуулсан.
- 2020 онд ашиглалтад орсон барилга байгууламж болон барилга эхлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ авсан барилга байгууламжийн нэгдсэн судалгааг гаргасан.