ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ЧИГЛЭЛЭЭР:
- Газрын кадастрын мэдээллийн сангийн нөхөн бүрдүүлэлтийн ажлын хүрээнд 169 нэгж талбарын мэдээллийг засварлаж оруулаад байна.
- 2020 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 6 байршилд Газрын биржийн цахим системээр дамжуулан газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг зохион байгуулсан бөгөөд оролцогч бүртгүүлээгүй байна.
- И-оффис системээр иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 9 иргэн аж ахуйн өргөдөл хүсэлтийг шийдвэрлэн хариу өгсөн.
- Зурган мэдээлэл авахыг хүссэн 36 иргэнд кадастрын мэдээллийн сангийн зургаар үйлчилсэн.
- Бусад орон нутагт газар өмчилж авах хүсэлтэй 3 иргэнд лавлагаагаар үйлчилсэн.
- Энэ 7 хоногт нийт 71 хүнд үйлчилгээ үзүүллээ.
- Оролцогч бүртгэгдээгүй цуцлагдсан 2 дуудлага худалдааг дахин газрын цахим биржийн системээр зарлаад байна. Дуудлага худалдааны ялагч нарыг цахим системээр мөн зарласан.
- Баян-Өндөр сумын 3 иргэн, Жаргалант сумын 6 иргэнд Газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж олгоод байна.
- Жаргалант сумын ГЗБТ-ний дагуу зохион байгуулагдах зуслангийн газар олголтыг ГХБХБГ-ын мэргэжилтнүүдийн хамт газар дээр нь тэмдэглэлээ
БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР:
- “Орон сууцны 2-р хороолол 12-р байрны 2- р блокийн дээвэр засвар”
- -“Тэнгэр хишиг” ХХК /БЗА-46/20/, “Орон сууцны 5-р хороолол 1-р байрны 1- р блокийн дээвэр зэасвар”
- -“ДБЧЭ” ХХК /БЗА-55/20/, “17-р сургуулийн урлаг заалны тохижилтын ажил”
- -“Ботгонжин” ХХК /БЗА-126/20/, “Орон сууцны хороолол дотор хогийн бункер байрлуулах /15 ш/”
- -“Нью гранд цамхаг” ХХК /БЗА-66/20/, “Говил баг Хонхороос Булагтын Б, В хэсэг хүртэлх шороон замын засвар, авто машины гарц хийх”
- -“Сэлэнгэ есөн эрдэнэ” ХХК /БЗА-147/20/, “Баянцагаан багийн сайжруулсан шороон замын засвар хийх”
- -“Сэлэнгэ есөн эрдэнэ” ХХК /БЗА-22/20/, иргэн Б.Гантөмөрийн үйлчилгээний зориулалттай барилгын ажлуудад улсын комиссыг ажиллуулсан.
- И-оффис программаар ирсэн 12 иргэн, аж ахуй нэгж байгууллагын өргөдөл хүсэлтийн дагуу асуудлыг шийдвэрлэж холбогдох хариуг хүргүүлсэн.
- “Сайхан Хульж” ХХК-ийн Эрдэнэ баг “Бүрэнбүстийн хөв байгуулах”-ын ажлын барилга эхлэх зөвшөөрлийн гэрчилгээ гарган өгсөн.
- Иргэн А.Энхтайван, Д.Ариунцэцэг нарын амины орон сууцын архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулан гарган өгсөн.
- Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт баригдаж буй 11-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад оруулах комиссын хурлын тэмдэглэлийг үйлдсэн.
- 2020 онд ашиглалтад орсон орон сууцны мэдээг /БМ-19/ маягтын дагуу гарган Барилгын хөгжлийн төвд хүргүүлсэн.
- Барилга, хот байгуулалтын яамны oronsuuts.msud.gov.mn нэгдсэн сайтад өөрийн аймгийн 2020 онд ашиглалтад орсон орон сууцны мэдээллийг мэдээллийн санд оруулсан.
- “Өсөх плюс технологи” ХХК-ийн тусгай зөвшөөрөл шинээр авахад Монголын барилгын үндэсний ассоциацад тодорхойлж өгсөн.
- “УРГАМАЛ-ЭНХ” ХХК, “Иргэн М.Лханаа”, “АНД-ЭНЕРГИ” ХК-ийн гүйцэтгэлийн зургийг мэдээллийн санд бүртгэхээр холбогдох материалыг хүлээн авч, акт үйлдэж өгсөн.
- Барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори нь 15 аж ахуйн нэгж байгууллагын 47 /бетон шоо, хайрга, явган замын хавтан, элс/ дээжид шинжилгээг хийж сорилтын үр дүнг боловсруулав.