Орхон аймгийн Жаргалант сумын 2020 оны Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөний дагуу 14 байршилд газар эзэмшүүлэх дуудлага худалдааг 2020 оны 09 дүгээр сарын 03, 7,8-ны өдрүүдэд Газрын биржийн цахим системээр зохион байгууллаа.
1. Жаргалант баг, Шинэ уурын зуухны баруун талд үйлдвэрлэлийн зориулалтаар 0,62 га,
2. Улаантолгой баг, Төмөр замын ард үйлдвэрлэлийн зориулалтаар 6 га,
3. Дулаан-Уул баг, Согоотын аманд үйлдвэрлэлийн зориулалтаар 15 га газарт тус тус газар эзэмшүүлэх дуудлага худалдааг зохион байгуулсанаас эхний 2 байршилд оролцогч бүртгүүлээгүй тул цуцлагдсан, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын дагуу ажлын 5 хоногийн дотор дахин зарлана.
Дулаан-Уул баг, Согоотын аманд үйлдвэрлэлийн зориулалтаар 15 га газарт зохион байгуулагдсан газрын дуудлага худалдаанд 2 ААН бүртгүүлсэнээс Өрнүүн элбэг ХХК ялагчаар шалгараад байна. Дуудлага худалдааны үнэ 119,904,000 мянгаас 7 хувь өсөж 139904000 төг болсон байна.
- Жаргалант баг гараашын дуудлага худалдаанд иргэн Т.Золжаргал ялагчаар тодорлоо.
- Дулаан-Уул баг, Хуурай аманд байршилтай 945 м.кв газар. /945000 анхны үнэ/
Нийт 4 оролцогч бүртгүүлж иргэн Б.Пүрэврагчаа ялсан, 18195000 болж 1641 хувиар өссөн байна.