Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар албан бичгээр ирүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны тухай хуулийн 27.1.2, 27.1.3 дахь заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам”-ын 2.3-т заасныг үндэслэн Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дараах гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд зарлаж байна.
Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 25-ныөдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-дзаасны дагуу зохион байгуулж явуулна.
Дараах болзол, шаардлагыг хангасан төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагч, төрийн албаны нөөцөд байгаа иргэн шалгалтад бүртгүүлнэ: Төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчид бүртгүүлээгүй тохиолдолд төрийнжинхэнэ албаны нөөцөд байгаа иргэд сонгон шалгаруулалтад оролцоно.
− Монгол Улсын иргэн байх;
− Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ялшийтгүүлж байгаагүй;
− Сэтгэцийн өвчин, эмгэггүй;
− Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх;
− Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;
− Энэ зард тавигдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам” болоншаардлага, зөвлөмжтэй танилцсан байх.
- Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн
- Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын материалын үйлдвэрлэл, лабораторийн асуудал хариуцсан мэргэжилтэн
- Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн
- Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн
- Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын даамал