ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ЧИГЛЭЛЭЭР:
- Газар эзэмших эрхийн гэрчилгээгээ -бусдад шилжүүлэхийг хүссэн 5 иргэн, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчлүүлэхийг хүссэн 4 иргэн, эзэмшил газраа баталгаажуулж эрхийн гэрчилгээ авахыг хүссэн 3 иргэний өргөдөл хүсэлтийг хүлээн авч нэгж талбарын хувийн хэргийг цахимжуулан газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоод байна.
2. И-оффис системээр иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 29 иргэн аж ахуйн өргөдөл хүсэлтийг шийдвэрлэн хариу өгсөн.
3. Тус газар нь газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг дээд шатны байгууллага, мэргэжлийн байгууллагууд болон иргэдийг зах зээлд борлогдож буй газар, үл хөдлөх хөрөнгийн үнийн мэдээллээр хангах, газрын бодит үнийг тогтоох, зах зээл дээрх газар, үл хөдлөх хөрөнгийн үнийн хий хөөрөгдлийг зогсоох зорилгоор газар, зах зээлийн үнийн мэдээг байнгын үнэн бодитоор цуглуулах зорилгоор Газрын биржийн цахим систем болох www.mle.mn програмийг ашиглан 2021 оны 01 дүгээр сард 31 нэгж талбарын үнийн мэдээг бүртгээд байна.
4. Газар эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэхийг хүссэн 29 иргэн аж ахуйн нэгжийн хүсэлтийг судлан аймгийн Засаг даргын А/39, А/41 тоот захирамжаар шийдвэрлэсэн.
5. Монгол Улсын “Газрын тухай хууль”-ийн 58 дугаар зүйл, Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 34 тоот тушаалын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан ”Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлын заавар”-ын дагуу “Билэгт өргөө”ХХК, “Оддөл” ХХК болон “Эрдэнэт мах маркет” ХХК-ийн захиалгаар гүйцэтгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах нэгж талбарын 61041000514, 6102101415, 6102101355 дугаартай газрын газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлыг шалган байнгын шинжээчийн дүгнэлт гарган хүргүүлсэн.
6. Газрын тухай хууль тогтоомжид нийцүүлэн газар эзэмших эрхийн гэрчилгээ барьцаалсан 4 иргэн, 5 аж ахуйн нэгжийн барьцааг бүртгэж, 3 барьцааг чөлөөлөн хасалт хийлээ.
7. Газар эзэмших эрхээ баталгаажуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлж авсан,газрын эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчлүүлэх хүсэлт гаргасан 19 иргэн, 2 аж ахуйн нэгжийн нэгж талбарын хувийн хэргийг цахимжуулан дундын мэдээллийн санд оруулж улсын бүртгэлийн дугаар авч гэрээ, гэрчилгээг шинэчлэн олгосон.
8. Газар эзэмших эрхээ баталгаажуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлж авсан,газрын эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчлүүлэх хүсэлт гаргасан 8 иргэн, 2 аж ахуйн нэгжийн байгууллагын нэгж талбарын хувийн хэргийг цахимжуулан дундын мэдээллийн санд оруулж улсын бүртгэлийн дугаар авахаар Улсын бүртгэлийн хэлтэст илгээсэн.
9. Кадастрын мэдээллийн сангаас 29 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад зурган мэдээллээр үйлчилсэн.
10. Газрын кадастрын мэдээллийн санд 8 нэгж талбарын мэдээллийг шинэчлэн бүртгэж оруулсан.
11. Зурган мэдээлэл авахыг хүссэн 31 иргэнд кадастрын мэдээллийн сангийн зургаар үйлчилсэн.
12. 2 иргэнд газар өмчлүүлсэн захирамжийг олгон УБХ-т бүртгүүлж гэрчилгээ авах талаар зөвлөгөө өгсөн.
13. 2 иргэнд хянан баталгааны дүгнэлт олгосон.
14. Энэ 7 хоногт нийт 52 хүнд үйлчилгээ үзүүллээ.
15. Нийт 16 иргэний зургийг хянаж шинээр хаяг олгосон.
16. Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Хаягийн мэдээллийн систем”-д 97 гудамжны мэдээллийг засварлаж мэдээллийн санд оруулж, хянасан төлөвт шилжүүлсэн.
17. Газар эзэмших эрхийн гэрчилгээ авхыг хүссэн 8 иргэнд газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олголоо.
18. 2020 онд захирамж нь гарсан иргэдийн мэдээллийг газрын кадастрын нэгдсэн системд оруулах ажил хийгдэж байна. Өнгөрсөн 7 хоногт 30 иргэний мэдээллийг оруулж холбосон бөгөөд 20 иргэний мэдээллийг дундын мэдээллийн санд бүртгэж улсын бүртгэлийн ерөнхий газарт илгээгээд байна.
19. Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэн авч буй 10 иргэний гэрчилгээг шинэчлэн олгосон.
20. Жаргалант сумын Газрын суурь үнэ төлж дуудлага худалдаагаар худалдан авч газар эзэмшээгүй иргэн аж ахуйн нэгжид Газрын суурь үнийг төлүүлэх албан мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна.
21. Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэн авах 5 иргэний материалыг мэдээллийн санд бүртгэж Улсын бүртгэлийн газарт илгээсэн.
БАРИЛГА ХОТ БАЙГУУАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР
1.Барилга байгууламж ашиглалтад оруулах комисс дараах ажил дээр ажиллаа. Үүнд:
22. Залуус хотхон” ашиглалтад оруулах комиссын хурал зохион байгуулагдана.
23. Ашиглалтад орсон нийтийн орон сууцны барилгын судалгааг шинэчилсэн маягтаар гаргаж БХТ-д цахимаар болон албан тоотоор хүргүүлсэн.
24 . 2020 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн ажлын гүйцэтгэлийн материалыг бэлтгэн архивт хүлээлгэн өгсөн.
25. 2021.01.19-нд барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс ажилласан 2 ажлын акт, хурлын тэмдэглэл, үүрэг даалгаварын биелэлтийг боловсруулж өгсөн.
26. И-оффис программаар ирсэн 6 иргэн, аж ахуй нэгж байгууллагын өргөдөл хүсэлтийн дагуу асуудлыг шийдвэрлэж холбогдох хариуг хүргүүлсэн.
27. “Ногоон-Очир” ХХК-ийн гүйцэтгэлийн зургийг мэдээллийн санд бүртгэхээр холбогдох материалыг хүлээн авч, акт үйлдэж өгсөн.
28. Дулааны цахилгаан станц ТӨХК-ийн дулаан хангамжийн гэрээ шинэчилж буй 11 ААН-д мэдээллийн санд бүртгэгдсэн байдлын зураг гарган өгсөн.
29. Хот байгуулалтын мэдээллийн сангийн амины орон сууцын мэдээллийг цуглуулах, маягтыг хэрхэн бөглөх талаарх зааварчилгааг Хүрэнбулаг, Цагаанчулуут, Говил багийн хэсгийн ахлагч нарт өгсөн.
30. “ЭЕДН” ХХК-д байршлын схем болон архитектур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулан гаргаж өгсөн.
31. Бетон шооны 7 дээжид, дайрганы 1 дээжид сорилт шинжилгээг хийж, сорилтын үр дүнг боловсруулав.