Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар албан бичгээр ирүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол,
журам”-ын 1.3.2, 2.1-д заасныг үндэслэн Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилга хот, байгуулалтын хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий архитекторын албан тушаалын сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд зарлаж байна.
Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-д заасны дагуу зохион байгуулж явуулна.
Нэг. Дараах болзол, шаардлагыг хангасан төрийн байгууллагад ажиллаж байгаа албан
хаагч, удирдах албан тушаалын нөөцөд байгаа иргэн шалгалтад бүртгүүлнэ:
− Монгол Улсын иргэн байх;
− Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял
шийтгүүлж байгаагүй;
− Сэтгэцийн өвчин, эмгэггүй;
− Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн
байх;
− Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;
− Энэ зард тавигдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам” болон
шаардлага, зөвлөмжтэй танилцсан байх.
УДИРДАХ АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
