Баян-Өндөр сумын хэмжээнд газрын кадастрын мэдээллийн санг нөхөн бүрдүүлэх ажлын хүрээнд мэдээллийн санд ороогүй /нөхөн бүрдүүлэх шаардлагатай нэгж талбар/ иргэн хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшлийн газрын мэдээллийг шинэчлэж байна.
Та egazar.gov.mn цахим хуудсаар орж Орхон, Баян-Өндөр сумыг сонгон өөрийн газрын мэдээллийг харах боломжтой бөгөөд хэрэв таны нэгж талбар улаанаар тэмдэглэгдсэн байвал мэдээллээ шинэчлэх шаардлагатай.
Мэдээллийн санд нөхөн бүрдүүлэх шаардлагатай газрын мэдээллээ 2020 оны 10-р сарын 1-ний дотор ирж бүртгүүлнэ үү.
Таны газрын мэдээлэл кадастрын мэдээллийн санд ороогүй тохиолдолд газраа өмчлөх, кадастрын зураг авах, гэрчилгээ шилжүүлэх, худалдах, барьцаалах, үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлэх зэрэг үйлчилгээг авах боломжгүй болно.
ОРХОН АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР