Ad image

Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь Орхон аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд геодези, зураг зүй, суурь судалгаа, газрын мониторниг, газар зохион байгуулалт, газрын кадастр, хот байгуулалт, орон сууц, барилга, барилгын норм дүрэмийг хэрэгжүүлэх, орон зайн мэдээллийн менежментийн талаарх бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, иргэдийн амьдрах болон баялаг бүтээх эрх,  эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино .

“ИРГЭН ТӨВТЭЙ-УХААЛАГ, ЦАХИМ ГАЗРЫН ХАРИЛЦАА”

  1. Байгууллагын  соёл
  2. Цахим хэрэглээг нэвтрүүлэх
  3. Инноваци-шинийг санаачлагч

Мэдээлэл технологийн шинэ эринтэй хөл нийлүүлэн алхаж байгаа та бүхэнтэй Орхон  аймгийн Газрын Харилцаа, Барилга, Хот Байгуулалтын газрын  албан ёсны цахим  хуудсаараа дамжуулан мэндчилж байна.

Манай байгууллага нь үйл ажиллагаагаа зардал багатай, түргэн шуурхай, хүнд сурталгүй, нээлттэй, ил тод болгохдоо мэдээллийн технологийн ололттой талуудыг ашиглахыг зорин ажиллаж байна. Үүний нэг илрэл болгож энэхүү цахим хуудсыг ажиллуулж байгаа ба манай цахим хуудсанд зочилсноор байгууллагын талаархи мэдээлэл, цаг үеийн үйл явдал, ил тод байдал, газрын болон барилга, хот байгуулалтын тухай хуулиуд зэрэг  олон талын мэдээллийг авах боломжтой юм.

Та бүхэнд хэрэгцээтэй мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан тухай бүрт нь хүргэж байх болно.

ОРХОН АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН 

                  ГАЗРЫН ДАРГА Д.ЦОЛМОН