Орхон аймгийн Газрын харилцаа,Барилга хот байгуулалтын газар,“Монголын Бетоны Холбоо ТББ” “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Барилга засварын цех, Бүтээгдэхүүн материал эдлэлийн холбоо ТББ хамтран Орхон болон Булган аймгийн барилгын салбарын ажил олгогч, удирдах албан тушаалтан болон инженер техникийн ажилчдад зориулсан мэргэжил дээшлүүлэх 2 багц цагийн сургалтыг Орхон аймагт 2025.03.28-ний өдөр амжилттай зохион байгуулж уг сургалтад нийт 40 гаруй инженер хамрагдсан бөгөөд хичээлийг ШУТИС-ийн харьяа ДаТС-ийн багш нар заалаа.
Мөн хамтран ажилласан хамт олон болон сургалтад хамрагдсан нийт инженер, техникийн ажилчдадаа цаашдын ажилд нь улам их амжилт хүсье.


