Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 63 тоот зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ.
Энэхүү өдрийг тохиолдуулан байгалиа нөхөн сэргээх, хамгаалах зорилгоор Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан хаагчид жил бүр мод тарьдаг бөгөөд энэ удаад Сархиа уулын энгэрт 20 ширхэг гоёлын улиас мод тарилаа.