Монгол улсад газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ойг тохиолдуулан Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад байгууллагын болон мэргэжил сурталчилах арга хэмжээ зохион байгуулан ажиллаа. Сурагчид Орхон аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.




Үйл ажиллагаанд оролцсон сурагчдад байгууллагын хамт олноос Монгол улсын газрын зураг бүхий дурсгалын зүйл гардуулан өглөө.
