Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас www.egazar.gov.mn газрын цахим системийг сурталчлах “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг 2022.10.31 -ээс 2022.11.11 хооронд зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгийн үеэр:
– Кадастрын зураг авах
– Газрын цахим шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх
– 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал өгөх
– Газар эзэмших гэрээ, гэрчилгээгээ хэвлэн авах
– Эзэмшил газраа өмчлөх хүсэлт өгөх
– Үнэгүй газар өмчилсөн лавлагаа авах
– Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны мэдэгдэх хуудас авах зэрэг үйлчилгээ үзүүлэх тул иргэд та бүхнийг идэвхитэй оролцохыг урьж байна.
