Орхон аймгийн 2021-2037 он хүртэлх газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд иргэд, олон нийтээс “ЦАХИМ” -аар санал авч байна.
Аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 12-16 жилийн хэтийн чиглэлийн баримжаатай баримт бичгийн төсөлд иргэн бүрийн санал чухал юм. Иймээс иргэн та дараах зааварчилгааны дагуу саналаа өгч, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулахыг АЗДТГ болон ГХБХБГ-аас уриалж байна.
Цахимаар https://forms.gle/dgycJqAf87ueYEGc7 линкээр дамжуулан санал өгөх боломжтой. Мөн постер дээрх QR кодыг гар утасны камераар уншуулахад санал асуулгын хуудас руу шууд нэвтрэх юм.
