#ГАЗРЫН ХАРИЛЦАА-ЦАХИМ ШИЛЖИЛТ
Орхон Жаргалант сум 2022.04.29
Газрын харилцааны ажилтны өдрийг угтан Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “ГАЗРЫН ХАРИЛЦАА, ЦАХИМ ШИЛЖИЛТ” нээлттэй хаалганы өдөрлөгийг 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр Жаргалант сумын Соёлын төвд 10:00-16:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.
Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр
– Egazar цахим системийн мэдээлэл, зөвлөгөө өгөх
– Газрын шинэчилсэн бүртгэлийн үйлчилгээ
– 2023 оны Жаргалант сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний санал авах- Газрын төлбөр төлөх
– Газрын төлбөрийн нэхэмжлэл авах зэрэг үйлчилгээнүүдийг авах боломжтой.
Мөн өдөрлөгт Геодезийн тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагууд хамтран оролцоно.
Иргэн, ААН байгууллагууд нээлттэй хаалганы өдөрлөгт хүрэлцэн ирж газрын харилцаатай холбоотой төрийн үйлчилгээг авч идэвхтэй оролцоно уу.