Газрын удирдлагын нэгдсэн сангийн egazar.gov.mn сайтыг сурталчлах болон Газрын төлбөрийн тухай тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан “Газрын үнэлгээ, төлбөрийн бүс, итгэлцүүр, тоон утгыг тогтоох тухай” аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулах тогтоолын төслийг танилцуулж иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас санал авах ажлыг 2021 оны 11 сарын 22-ноос 12 сарын 22-ны хооронд зохион байгуулан ажиллаж байна. Үүний дагуу Наран, Рашаант, Булаг, Баянбулаг, Шанд, Говил багийн иргэдтэй уулзаж мэдээлэл танилцуулга хийн, санал авлаа. Уулзалтад 6 багийн 135 иргэд оролцож саналаа өгөөд байна.
Мөн 2021 оны 11 сарын 22-ноос 12 сарын 22 хооронд “Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар” фэйсбүүк хуудас болон www.erdenetgazar.mn, www.erdenet.mn цахим хуудсуудаар цахимаар санал, асуулга авч байна.

