Газрын харилцааны талаар 2022 онд баримтлах үйл ажиллагааны чиглэлийг газар зохион байгуулалтын чиглэлээр 9, хот байгуулалтын чиглэлээр 6 арга хэмжээг АИТХурлын ээлжит VI хурлаар баталлаа.
2022 онд Орон сууцны хороолол доторх нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийн газрыг тогтоож хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэх, Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж буй газраа зориулалт бусаар ашиглаж байгаа газрын судалгааг гаргаж холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулах, мод үржүүлгийн болон орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой газрын судалгааг гаргаж харьяалах төрийн байгууллагад эзэмшүүлж, нөөцөд авах, Хангайн бүсийн тулгуур төв Эрдэнэт хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын гүйцэтгэгчтэй хамтран ажиллах, орон нутгийн хот байгуулалтын суурь судалгаа мэдээллээр хангах, төвлөрсөн инженерийн дэд бүтцэд холбогдох боломжгүй гэр хорооллын алслагдсан багуудад бие даасан инженерийн дэд бүтцийн төв барьж байгуулах газрын байршил, хэмжээг тогтоож, 1:500 масштабтай байр зүйн дэвсгэр зураг хийлгэх зэрэг 15 арга хэмжээг хэрэгжүүлээр баталлаа.

