Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх эх хэл, бичиг үсэг, өв соёлоо сурталчлан түгээх зорилгоор бүх нийтийн монгол бичгийн боловсролыг дээшлүүлэх, үндэсний бичгээр төрөл бүрийн бүтээл урлах арга зүйд сургах, сурах хүсэл тэмүүллийг өрнүүлэх ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР-2021 аяны хүрээнд Эрдэнэт хотын Номын төвөөс Орхон аймгийн хэмжээнд зохион байгуулсан “Сайхан бичигтэн”, “Үндэсний монгол бичгээр урласан бүтээлийн уралдаан”, “Гэртээхичээнгүй бичээрэй” уралдааны Хичээнгүй бичигтэй төрөлд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хамт олон оролцож Тэргүүн байранд орж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Монгол хэл бичгээ түгээн дэлгэрүүлцгэе.
