Баян-Өндөр сумын 2021 оны Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөний дагуу иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгох ажлыг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Шинээр газар эзэмших иргэдийн бүртгэлийг 2021 оны 05 дугаар сарын 28-ний өдөр Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын спорт зааланд 09:00-18:00 цагийн хооронд бүртгэнэ.
Тус бүртгэлд 2012 оны өргөдөлтэй өргөдлийн дугаар нь 2100-2300 дахь иргэд хамрагдах юм.
Ковид-19 нөхцөл байдалтай холбогдуулан иргэд дараах цагийн хувиарын дагуу ирж бүртгүүлнэ үү.
09:00-11:00 цагийн хооронд 2100-2150 дугаартай иргэд
11:00-13:00 цагийн хооронд 2151-2200 дугаартай иргэд
14:00-16:00 цагийн хооронд 2201-2250 дугаартай иргэд
16:00-18:00 цагийн хооронд 2151-2300 дугаартай иргэд
Бүртгүүлэхээр ирэхдээ халдвар хамгааллын дэглэмээ баримталж, зай барьж үйлчлүүлэхийг анхаарна уу.
Баян-Өндөр сумын засаг даргын тамгын газар






