ГАЗАР ӨМЧЛӨЛ , ГАЗРЫН КАДАСТР
Газрын кадастрын мэдээллийн сангийн нөхөн бүрдүүлэлтийн ажлын хүрээнд 91 нэгж талбарын мэдээллийг засварлаж оруулаад байна.
Газар эзэмших эрхийн гэрчилгээний шилжүүлэх -1, Газар эзэмшүүлэх-1 захирамжийн төслийг бэлтгэн ХОХБТХэлтэст хүргүүлсэн.
● И-оффис системээр иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 8 иргэн аж ахуйн өргөдөл хүсэлтийг шийдвэрлэн хариу өгсөн.
● Газрын тухай хууль тогтоомжид нийцүүлэн газар эзэмших эрхийн гэрчилгээ барьцаалсан 2 иргэн, 4 аж ахуйн нэгжийн барьцааг бүртгэж, 2 иргэний, 1 аж ахуйн нэгжийн барьцааг чөлөөлөн хасалт хийлээ.
● Газар эзэмших эрхээ баталгаажуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлж авсан,газрын эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчлүүлэх хүсэлт гаргасан 11 иргэн, 5 аж ахуйн нэгжийн нэгж талбарын хувийн хэргийг цахимжуулан дундын мэдээллийн санд оруулж улсын бүртгэлийн дугаар авч гэрээ, гэрчилгээг шинэчлэн олгосон.
* Газар эзэмших эрхээ баталгаажуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлж авсан,газрын эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчлүүлэх хүсэлт гаргасан 5 иргэн, 3 аж ахуйн нэгжийн байгууллагын нэгж талбарын хувийн хэргийг цахимжуулан дундын мэдээллийн санд оруулж улсын бүртгэлийн дугаар авахаар Улсын бүртгэлийн хэлтэст илгээсэн.
● Кадастрын мэдээллийн сангаас 58 иргэн аж ахуйн нэгж байгууллагад зурган мэдээллээр үйлчилсэн
- 32 иргэний зургийг хянаж, шинээр хаяг өгсөн.
- 9 сарын 1-3ний хооронд Эрдэнэ, Яргуйт багт 120 айлын газар нөхөн олголт хийсэн.
- Иргэн Д.Оюун нь өөрийн эзэмшлийн газар дээр өөр иргэн хашаа барьсан байна гэсэн гомдлын дагуу Хүрэнбулаг багт байрлах өмчлөлийн газарт хяналтын хэмжилт хийж эргэлтийн цэг баталгаажуулсан
Иргэн Э.Тамир нь өөрийн эзэмшлийн газар дээр өөр иргэн байшин барьсан байна гэсэн гомдлын дагуу Яргуйт багт байрлах өмчлөлийн газарт хяналтын хэмжилт хийж эргэлтийн цэг газарт бэхэлсэн.
- Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулсан болон эрх шилжүүлсэн 10 иргэнд газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож дундын мэдээллийн санд бүртгэлээ.
- ГЗБТ-ний дагуу нийт 14 байршилд газар эзэмшүүлэх дуудлага худалдааг газрын биржийн цахим системээр зохион байгуулж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн зориулалтаар зарлагдсан 3 байршилд дуудлага худалдаа явагдаж дуусаад байна. Төмөр замын ард болон шинэ уурын зуухны баруун талд зарлагдсан 2 байршилд иргэн ААН бүртгүүлээгүй тул журмын дагуу дахин ажлын 5 хоногийн дотор зарлана. Харин Дулаан баг, Согоотын аманд 15 га газарт зохион байгуулагдсан дуудлага худалдаанд 2 оролцогч бүртгүүлж Өрнүүн элбэг ХХК ялагчаар шалгараад байна.
Жаргалант сум
- Гараашийн газруудын дуудлага худалдааны бүртгэл 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 15 цагт хаагдсан, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 09 цагаас 15 цагийн хооронд үнийн санал авахаар байна.
- Хуурай аманд зарлагдсан нэг байршлын бүртгэл 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цагт хаагдаж 09 дүгээр сарын 08-ны өдрийн 09 цагаас зохион байгуулагдахаар байна.
- Газар өмчилж авсан 3 иргэнд мэдээллийн сангаас кадастрын зураг гаргаж өгсөн.
Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлсэн 14 иргэн ААН-ийн захирамжийг гаргуулж зургийг кадастрын мэдээллийн санд оруулж УБЕГ-т илгээж дундын мэдээлллийн санд бүртгээд байна.
ГАЗРЫН ЗӨРЧИЛ МАРГААН
7-р цэцэрлэгийн хашааны урд зөвшөөрөлгүй буулгасан 7 контейнерын эзэнд газар чөлөөлөх талаар албан мэдэгдэл хүргүүлэхэд 1 иргэн контейнерээ зөөж газрыг чөлөөлсөн. Мөн рашаант багийн самбарын доор зөвшөөрөлгүй буулгасан 2 контейнерын 1 иргэн контейнероо зөөж газрыг чөлөөлсөн байна.

Иргэн Д.Оюун нь өөрийн эзэмшлийн газар дээр өөр иргэн хашаа барьсан байна гэсэн гомдлын дагуу Хүрэнбулаг багт байрлах өмчлөлийн газрыг нь шалгахад тухайн газраа андуурсан байв.
Иргэн Э.Тамир нь өөрийн эзэмшлийн газар дээр өөр иргэн байшин барьсан байна гэсэн гомдлын дагуу Яргуйт багт байрлах өмчлөлийн газрыг нь шалгахад хадмын талын хүмүүс нь газар дээр нь буусан байсан.
“БЕТ-АНДУУД” ХХК-ын ашиглалтад оруулсан Бүрэн бүст багийн нутаг дэвсгэрт байрлах “Залуус хотхон”–той холбоотой гомдлын дагуу албан мэдэгдэл хүргүүлэхэд урсгал засвар хийгдэх гэрээ болон холбогдох материалыг манайд ирүүлснийг гомдол гаргасан иргэнд хүргүүлсэн.
- Эзэмшлийн газрын зөрчлийг арилгуулах хяналт шалгалттай холбоотой удирдамж болон “Эрдэнэт эмч” ТББ хамтран ажиллах санамж бичиг боловсрууллаа.
БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ЛАБОРАТОРИ
- “Эрдэнэт- Оргил” ХХК- ны М-250 , 28 хоногтой -1дээж
- “ОТК” ХХК-ны М-300, 28 хоногтой-2дээж, М-150 28 хоногтой -1дээж
- “Ви Ти Икс” ХХК-ны М-250, 28 хоногтой-1 дээж,
- “Майдар инженеринг констракшн” ХХК-ны М-250 28 хоногтой-1 дээж
- “Мастер инженеринг”ХХК-ны М-300 7хоног, 14 хоног, 28 хоногтой-3 дээж
- “Ээлт- Өлгий” ХХК-ны М-250 14хоногтой-2 дээж
- “Химон констракшн” ХХК-ны М-250 28 хоногтой -7 нийт 18 бетон шооны дээжинд шинжилгээг хийж,сорилтын үр дүнг боловсруулав.
- “Мастер инженеринг” ХХК- ны угаасан элсний 2 дээж, МАК-ын портландцементийн 1 дээжинд шинжилгээ хийж, сорилтын үр дүнг боловсруулав.
БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР:
- “Орон сууцны 1-р хороолол 5-р байрны 4 дүгээр блокийн дээвэр засвар”
- -“Шинэ Эрдэнэт констракшн” ХХК /БЗА-100/20/,
- “Орон сууцны 4 дүгээр хороолол 3-р байрны 2, 3-р блокийн дээвэр засвар”
- -“Шинэ зууны Эрдэнэт” ХХК /БЗА-53/20/, “Орон сууцны 6-р хороолол 5-р байрны 1-р блокийн дээвэр засвар”
- -“Зэст орд констракшн” ХХК /БЗА-108/20/, “Авто замын хязгаарлагдмал хэсгүүдэд толь тавих”
- -“Эмүүлэн” ХХК /БЗА-116/20/, “Авто замын хамгаалалтын туузан хашлага /үерийн хамгаалалтын суваг ҮХС-5-ын хажуу талаар/”
- -“Эмүүлэн” ХХК /БЗА-115/20/, “Их залуу баг, Баруун задгай 11 дүгээр гудамжны зүүн талд хүүхдийн тоглоомын талбай байгуулах”
- -“Хөх сэрхийн мандал” ХХК /БЗА-94/19/, “Цагаанчулуут баг, Нарийн гудамжнуудын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх”
- -“Анд-Энерги” ХХК /БЗА-135/20/ ажлуудад улсын комиссыг ахлан ажилласан.
- “Нью сувагт констракшн” ХХК-ийн эхлэх зөвшөөрлийн гэрчилгээ гарган өгсөн.
- И-оффис программаар ирсэн 11 иргэн, аж ахуй нэгж байгууллагын өргөдөл хүсэлтийн дагуу асуудлыг шийдвэрлэж холбогдох хариуг хүргүүлсэн.
- Кенжикү ХХК, Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨҮГ, “Шунхлай Петролиум” ХХК-д ирсэн бичгийн холбогдох хариуг албан тоотоор хүргүүлсэн.
“ХОРИУЛТ” ХХК, “ДБЧЭ” ХХК, “НИГҮҮЛСЭН ЗАМ” ХХК, “Хөх Сэрхийн Мандал” ХХК, “ҮРЖИХ БАЯН-ӨНДӨР” ХХК, “ЗАРБАШ” ХХК-ийн гүйцэтгэлийн зургийг мэдээллийн санд бүртгэхээр холбогдох материалыг хүлээн авч, акт үйлдэж өгсөн.