Газар, эзэмшигч, ашиглагч, өмчлөгч та “Газрын тухай хуулийн”-ийн 35 дугаар зүйлийн 35.3.4 дэх заалт, 58 дугаар зүйлийн 58.5 дахь заалт, Засгийн газрын 2024 оны 03 дүгээр сарын 06-ны өдрийн 92 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт ‘’Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх журам’’-д заасны дагуу 5 жилд тутамд газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгэх үүрэгтэй байдаг.
Иймд хугацаа нь дуусгавар болсон иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд холбогдох эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар газрын төлөв байдал чанарын хянан баталгааг хийлгэж дүгнэлтийг 2025 оны дугаар III улиралд багтаан Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт цахимаар илгээж газар эзэмших гэрээний үүргээ биелүүлнэ үү.
Хариуцсан мэргэжилтэнтэй холбогдох утас: 70357916, 99028665
ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН УЛСЫН ХЯНАН БАТАЛГАА ГЭЖ ЮУ ВЭ?