Орхон аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын дагуу Баян-Өндөр сумын нутаг дэвсгэр хотын төвийн I – VII хороолол дунд нийтийн эзэмшлийн зам талбайд газар эзэмших эрхгүй, зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн байршуулсан 15 контейнеруудад 2025 оны 04 дүгээр сарын 15-30 өдрийн дотор нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх хугацаатай албан мэдэгдэл байршуулж хүргүүлсэн.
Дурдсан хугацаанд нийтийн эзэмшлийн талбайгаас чөлөөлөөгүй тул газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Захиргааны ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх заалтыг үндэслэн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр албадан чөлөөлөхийг мэдэгдэж байна.
Иймд дээрх хугацаанаас өмнө иргэн, аж ахуй нэгж өөрийн хүсэлтээр нийтийн эзэмшлийн зам талбайгаас зөөвөрлөж чөлөөлөхийг зөвлөж байна.
- 11 дүгээр хороолол Г хэсэг Баян-Өндөр мед эмнэлэгийн зүүн урд талд байрлах контейнер


2. 13 дугаар сургуулийн баруун урд талд байрлах 1 контейнер


3. 5-18 дугаар байрны ард тал , Хур зочид буудлын зүүн талд 1 контейнер

4. Уурхайчин баг 7 дугаар цэцэрлэгийн урд талд 5 контейнер


5. Оюут баг Шархай төвийн баруун урд болон зүүн урд талд 5 контейнер

6. Оюут баг 2А хороололын замын урд талд 2 контейнер
