МАГСАРЫН МАНЛАЙБААТАР
(1974-2025)
Бидний эрхэм нөхөр, удирдагч Магсарын Манлайбаатар нь хүнд
өвчний улмаас таалал төгсөж гэр бүл, үр хүүхэд, төрөл садан, найз нөхөд
бидэнд нөхөж баршгүй хүнд гарз, уй гашуу тохиолоо.
М.Манлайбаатар нь 1974 онд Дархан хотод Ж.Магсарын ууган хүү
болж мэндэлсэн. 1982 онд Эрдэнэт хотын 2 дугаар сургуульд элсэн орж, 1992
онд Дархан хотын 17 дугаар сургуулийг бүрэн дунд боловсрол эзэмшин
төгссөн юм. Улмаар 1996 онд Эрдэнэт хотын Улс төрийн их сургуулийг “Улс
төр судлаач” мэргэжлээр, “Улс төрийн дээд боловсрол”, 2012 онд Сити Дээд
сургуулийг “Бизнесийн удирдлага” бакалавр, 2016 онд Этүгэн их сургуулийг
“Төрийн захиргааны удирдлага”-ын магистр зэрэгтэй тус тус төгсөөд “MCS”
ХХК-ийн Орхон аймаг дахь салбарт худалдааны менежер, “Алтан аргамж”
ХХК-ийн Гүйцэтгэх захирал, 2012-2013 онд Орхон аймгийн Газрын
харилцаа, барилга хот байгуулалтын газарт мэргэжилтэн, 2013-2016 онд
Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга,
2016-2025 онд “Дабль Голд” ХХК-ийн үүсгэн байгуулагч, зөвлөхөөр
ажиллаж байв.
М.Манлайбаатар нь нийгэм
улс төрийн идэвх оролцоотой сайн анд найз төдийгүй, ажил мэргэжилдээ
эзэн болсон чамбай төрийн албан хаагч байлаа.
Түүний минь ажилч хичээнгүй, чин шударга хөдөлмөр зүтгэлийг нь төр
засаг үнэлж 2009 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын АН-ын Ардчилсан
залуучуудын холбооны “Ардчиллын од” шилдэг залуу, Ардчилсан
залуучуудын холбооны “Тэргүүний залуу” хүндэт медаль, Барилга, хот
байгуулалтын яамны “Газар зохион байгуулалт-60” жилийн ойн хүндэт
тэмдэг, Монгол улсад газрын харилцаа үүсч хөгжсөний 90 жилийн ойн
медаль, 2016 онд Эрдэнэт хотын 40 жилийн ойн медаль, 2016 онд Орхон
аймгийн ИТХ-ын Иргэний төлөө медаль, Монгол улсад Ардчилсан хувьсгал
үүсч хөгжсөний 20, 30 жилийн ойн медаль, Ховд аймгийн Манхан сумын 100
жилийн ойн медаль, Ховд аймгийн Манхан сумын “Хүндэт” тэмдэг, Ардын
хувьсгалын 90 жилийн ойн медаль, 2021 онд Алтан гадас одонгоор шагнаж
байв.
Түүний хамтран зүтгэгч, шулуун шударга тууштай, нягт нямбай, бүтээлч, ухаалаг найрсаг, эгэл даруухан зан
чин сэтгэл нь бидний зүрхэнд үүрд мөнхөд
хоногшин үлдэж, үеийн үед дурсагдах болно.
Орхон аймгийн Газрын харилцаа, барилга , хот байгуулалтын газар
Ум сайн амгалан болтугай.