Монгол Улсын Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ”, 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” заалтын дагуу газар эзэмших, ашиглагчийн гэрээ дүгнэх ажлыг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зохион байгуулах тул газар, эзэмших, ашиглагч иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд холбогдох сумын газрын даамал болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандан дараах баримтыг бүрдүүлэн гэрээгээ дүгнүүлнэ үү.
Үүнд:
1. Газар эзэмших, ашиглах гэрчилгээний хуулбар
2. Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт
3. Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт
4. Газар дээрээ үйл ажиллагаа явуулж буй болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж буй байдлын нотлох баримт /фото зураг/ зэрэг болно.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: /99059373,99012571, 99355756/
Заасан хугацаанд гэрээгээ дүгнүүлээгүй тохиолдолд холбогдох хуулийн дагуу дараагийн шатны арга хэмжээ авахыг анхаарна уу.