Хот байгуулалтын үндсэн суурь баримт бичиг Эрдэнэт хот, Орхон аймгийг хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг өнгөрсөн хугацаанд гурван удаа боловсруулан дагаж мөрджээ. 2005 онд Эрдэнэт хот Хангайн бүсийн хөгжлийн тулгуур төв болсонтой холбогдуулан 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан нь дуусгавар болсон.
Иймд “Орхон аймгийг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г улсын төсвийн хөрөнгө оруулалтаар боловсруулж байна.
Манай аймагт тулгамдаж буй нэг асуудал нь өндөржилт юм. Энэ нь станцаас гарсан дулаан болон бусад шугам сүлжээ захын цэгт хүрэхдээ 184 м өндөрт хүрнэ гэсэн үг. Иймээс гэр хороолол руу инженерийн шугам сүлжээ татах боломжгүй. Харин үүний шийдэл нь төвийн нэгдсэн шугамнаас үл хамаарах систем буюу дэд төвүүдийг гэр хороололд байгуулах гэхчлэн олон асуудлыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгаж буй.
Мэдээллийн төв