Нийслэл, 21 аймгаас ирсэн төр, хувийн хэвшлийн 400 гаруй салбарын төлөөлөл энэ өдөр Барилга, хот байгуулалтын салбарт баримталж буй бодлого, бүсчилсэн хөгжил, Барилгын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулсын төслийн өөрчлөлт, Орхон аймгийн барилга бүтээн байгуулалт, аюулгүй орчин, цаашдын чиг хандлага, Аюулгүй барилга, аюулгүй орчин олон улсын туршлага зэрэг сэдвээр хэлэлцэж байна.

Орхон аймагт сүүлийн жилүүдэд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд Уурхайчин, Залуус, 1А, 2А, 7А зэрэг орон сууцны хороолол баригдаж, 2023 оны байдлаар 732 айлын орон сууцны барилга ашиглалтад орсон. Энэ манай аймагт нь барилгын салбар хэрхэн хурдацтай өрнөж буйг харуулж байгаа юм.

Барилгын нас материалын чанараас гэдэг… Салбарын хэмжээнд барилга байгууламжид ашиглагдаж буй материалын чанар түүнд тавих хяналтыг ч мөн хөндөж ярина.
Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй итгэмжлэгдсэн цөөхөн хэдэн лабораторийн нэг нь манай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дэргэд 9 жил тасралгүй үйл ажиллагаа явуулж байна.
“Аюулгүй барилга, аюулгүй орчин, аюулгүй ажиллагаа” уриан дор зохион байгуулж буй зөвлөгөөний үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.

