Хамтран ажиллах тухай
Барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагааны тайлан мэдээг Барилга, хот байгуулалтын сайд, Үндэсний статистикийн хорооны даргын хамтарсан 2019 оны 206, А/184 дүгээр тушаалаар шинэчлэн баталсан маягт, маягт нөхөх зааврын дагуу 2023 оны жилийн эцсийн байдлаар 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл “Барилгын нэгдсэн мэдээллийн систем” /www.mcis.gov.mn/-д цахим системд оруулж хамтран ажиллана уу.