Орхон аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/756 дугаар “Газар чөлөөлж, албадан буулгах” захирамжийн хэрэгжилтийг хангаж 2023 оны 10 дугаар сарын 10-13-ны 12:10 цагт албадан буулгах ажлыг зохион байгууллан нийтийн эзэмшлийн зам талбай, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас газраас контейнер, онгоцыг зөөж газрыг чөлөөллөө.
Албадан буулгах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Захиргаа, хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн О.Дүүрэнжаргал, Цагдаагийн газрын хэсгийн байцаагч дэслэгч Т.Төгсболд, дэслэгч Б.Ганзориг, Хот тохижуулах газрын инженер н.Эрдэнэбаатар болон хот тохижуулах газрын 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр “Маргад тамир” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэчулуун, н.Наранцэцэг, бусад 3 багш, жижүүр н.Мөнхжаргалыг байлцуулан албадан буулгах ажлыг эхлүүлж “Маргад тамир” ХХК-ийн өөрийн эзэмшил газарт байршууллаа




