Иргэд аж ахуйн нэгж байгууллагуудыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас зохион байгуулж буй www.egazar.gov.mn газрын цахим системийг сурталчлах “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг 2023.05.22 -с 2023.05.30 хооронд зохион байгуулах гэж байна.
Та бүхэн хуваарийн дагуу өөрийн багийн иргэний танхим дээр очиж үйлчлүүлнэ үү.
Нээлттэй хаалганы өдөрлөгт:
- Улсын бүртгэлийн хэлтэс,
- Татварын хэлтэс
- Баян-Өндөр сумын газрын асуудал хариуцсан ажилтан,
- Геодезийн тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий байгууллагууд хамтран оролцоно.
Өдөрлөгийн үеэр:
– Кадастрын зураг авах
– Газрын цахим шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх
– Газар эзэмших гэрээ, гэрчилгээгээ хэвлэн авах
– Эзэмшил газраа өмчлөх хүсэлт өгөх
– Үнэгүй газар өмчилсөн лавлагаа авах
– Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны мэдэгдэх хуудас авах зэрэг үйлчилгээ үзүүлэх тул иргэд та бүхнийг идэвхитэй оролцохыг урьж байна.
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийн хуваарь
| Огноо | Байршил | Баг |
| 2023.05.22 | Хорооллын нэг цэгийн иргэний танхим | Наран |
| Цагаанчулуут | ||
| Рашаант | ||
| Уртын гол | ||
| Найрамдал | ||
| 2023.05.23 | Аялгуу соёлын төвийн том танхимд | Даваат |
| Шанд | ||
| 2023.05.24 | Их залуу багийн иргэний танхим | Их залуу |
| Баян-Овоот | ||
| Яргуйт | ||
| 2023.05.25 | Эрдэнэ багийн иргэний танхим | Дэнж |
| Чингэл | ||
| Эрдэнэ | ||
| 2023.05.26 | Баянцагаан багийн иргэний танхим | Баянцагаан |
| 2023.05.29 | Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын хурлын танхим | Жаргалант |
| Улаантолгой | ||
| Дулаан-Уул | ||
| 2023.05.30 | Говил багийн иргэний танхим | Говил |
