Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого” бодлогын баримт бичигт төрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилтыг дэвшүүлсэн.
Тус зорилтын хүрээнд Орхон аймгийн төрийн байгууллагууд иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, хүсэлтийг ханган ажиллах, түүнийг давуулан биелүүлэх зорилгоор чанарын менежментийн удирдлагын тогтолцоог энэ оны нэг дүгээр сараас эхлэн нэвтрүүлж эхэлсэн.
Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар “ Олон улсын чанарын менежментийн тогтолцоо буюу ISO 9001:2015, байгаль орчны чанарын менежментийн тогтолцоо болох ISO 14001:2015 стандартуудыг нэвтрүүлж өнөөдөр гэрчилгээгээ гардан авлаа.

