“Газрын тухай хууль”-ийн 58.1-д зааснаар хамгаалах үйл ажиллагаанд төрийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх зорилгоор газрын төлөв байдал, чанарын тогтвортой, гол үзүүлэлтүүдийг хууль тогтоомжид заасан хугацаанд давтан тодорхойлж улсын хяналтад авсан анхны үзүүлэлтүүдтэй харьцуулан дүгнэлт гаргахыг хэлнэ.
ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН УЛСЫН ХЯНАН БАТАЛГАА ЯМАР ҮЗҮҮЛЭЛТЭЭР ГАРГАХ ВЭ?
Тариалангийн газраас бусад ангиллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг дараахь үзүүлэлтээр гаргана:
1.хөрсний үржил шимт үе давхаргын зузаан;
2.хөрсний ялзмагийн агууламж;
3.хөрсний бохирдолт, хордолт;
4.газрын гадаргын төрх байдлын өөрчлөлт;
5.ургамлын ургац, бүрхэвчийн өөрчлөлт;
6.бэлчээр, хадлангийн талбайн ургамлын зүйлийн бүрэлдэхүүний өөрчлөлт.
дээрх үзүүлэлт дээр тухайн газрын онцлогийг харгалзан нэмж хэрэглэх үзүүлэлт, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны үзүүлэлтийг тодорхойлох аргачлалыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН УЛСЫН ХЯНАН БАТАЛГААГ ЯМАР ХУГАЦААНД ХИЙХ ВЭ?
Иргэн,аж ауйн нэгж байгууллага,Эзэмшил, өмчлөл, ашиглалтын газартаа 5 жилд нэг удаа газрын төлөв байдал чанарын хянан баталгаа хийлгэнэ.
ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН УЛСЫН ХЯНАН БАТАЛГААГ ХЭН ХИЙХ ВЭ?
Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг Барилга, хот байгуулалтын яамнаас Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан мэргэжлийн байгууллага хийж, дүгнэлт гаргана.
ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН УЛСЫН ХЯНАН БАТАЛГААГ ХЭН ХАРИУЦАЖ ХИЙЛГЭХ ВЭ?
1. Эрхийн гэрчилгээгээр эзэмшиж, ашиглаж буй газрын төлөв байдал, чанарыг газар эзэмшигч, ашиглагч,
2. Улсын болон аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээний газрын төлөв байдал, чанарыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэл,сумын Засаг дарга,
3. Бусад газрын төлөв байдал, чанарыг тухайн шатны Засаг дарга тус тус хариуцна.
ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН УЛСЫН ХЯНАН БАТАЛГААНЫ САНХҮҮЖИЛТ
1. Газар эзэмшигч, ашиглагч нь газрынхаа төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг
өөрийн хөрөнгөөр,
2. Анх удаа иргэн аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад олгож байгаа болон бусад газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг улсын буюу орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН УЛСЫН ХЯНАН БАТАЛГААНЫ САНХҮҮЖИЛТ
Газар эзэмшигч, ашиглагч нь газрынхаа төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг өөрийн хөрөнгөөр, мөн Засгийн газрын 2018 оны 320 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН ХЯНАН БАТАЛГАА ХИЙХ АЖЛЫН ҮНЭЛГЭЭГ ДООРХИ ХОЛБООС ДЭЭР ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.
Засгийн газрын 2018 оны 320 дугаар тогтоол .