Өнгөрсөн долоо хоногийн Засаг даргын шуурхай дээр чанаргүй, дутуу хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг дуусгах талаар мэргэжлийн байгууллагуудад хугацаатай үүрэг даалгавар өгч, хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ онд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 127 ажлын гэрээ хийгджээ. Үүнээс орон нутгийн төсвийн 75 ажил, улсын төсвийн хөрөнгө оруулалтын 5 ажил, Баян-Өндөр сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 33 ажил, Жаргалант сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 14 ажлын гэрээ хийгдсэн байна. Ажил эхлүүлэх зөвшөөрлөө 121 ажилд авсан байна.
2022 оны хөрөнгө оруулалтын ажлуудаас ашиглалтад оруулах комисс 79 ажил, захиалагчийн дүгнэлт 8 ажилд үзлэг хийгдсэн байна. Энэ оны комисс ажилласан, захилагчийн дүгнэлт гаргасан 87 ажил дууссан гэх мэдээллийг Барилга захиалагчийн албанаа өглөө. Энэ сард дуусах 13 ажил, 9,10 дугаар сард дуусах 13 ажил, 11,12 дугаар сард 8 ажил дуусах хуваарьтай байна.
2023 онд дуусах улсын төсвийн хөрөнгө оруулалттай 4 ажил байгаа аж. Өнгөрсөн 7 хоногт ашиглалтад оруулах комисс 6 ажил дээр ажилласан бол 2022 оны үе шатны хуваарийн дагуу эхлээгүй 2 ажил байна. 2021 оноос он дамжин хийгдэж байгаа 19 ажлаас 7 ажлыг ашиглалтад оруулах комисс ажиллаж хүлээн авсан бол ажил дуусч захилагчийн үзлэг хийгдсэн 1 ажил байна. 11 ажлаас 2 ажил эхлээгүй байна. 2017-2020 онуудаас он дамжин хийгдэж байгаа 39 ажлаас 7 ажил дээр ашиглалтад оруулах комисс ажиллаж хүлээн авчээ.
Долоон ажлын гэрээг цуцалж, шүүхээр шийдвэрлэжээ.
Мэдээллийн төв