ИРГЭН ТА Газрын эрх шилжүүлэх, Газрын эрхийн хугацаа сунгах, Газрын зориулалт өөрчлөх, Газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах гэх мэт газрын алба иргэн, хуулийн этгээдээс Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй холбоотой хүлээн авч шийдвэрлэдэг 8төрлийн үйлчилгээг улсын хэмжээнд цахимаар өгөх бүрэн боломжтой боллоо. Ингэхийн тулд Иргэн та Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн цахим веб систем www.egazar.gov.mn/login болон гар утсан дээрээ egazar аппликейшн суулгаж /ДАН систем/ нэвтрэн өөрийн нэр дээр бүртгэлтэй газрын мэдээлэл хэсэгт хандаж, хүсэлтийг хавсралт материалын хамт Газрын албанд цахимаар илгээх юм. Цар тахалын энэ үед улсын хэмжээнд Газартай холбоотой үйлчилгээг гэрээсээ цахимаар авна уу.