Иргэн таны нэр дээр 1997-2018 оны хооронд олгосон газар эзэмших болон өмчлөх эрхийн гэрчилгээ байдаг бол 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө www.egazar.gov.mn вэб сайт руу нэвтрэн системд бүртгэлтэй эсэхийг шалгана уу.
Хэрэв таны газар цахим системд ямар нэг бүртгэлгүй бол аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуултын газарт биечлэн ирж газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зургийн хамт авчирч бүртгүүлнэ үү.
Монгол улсын хэмжээнд нэг л удаа шинэчилсэн бүртгэлийн ажил хийгдэнэ.
Хэрэв та өөрийн нэр дээрх газраа бүртгүүлээгүй тохиолдолд цаашид газрын харилцаатай холбоотой үйлчилгээ авах боломжгүй болно. Иймд иргэд та бүхэн зарлагдсан хугацаанд амжиж шинэчилсэн бүртгэлдээ идэвхтэй хамрагдана уу.