2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль батлагдсан. Энэ хууль батлагдсанаар өмнө нь сум, дүүргийн ИТХ-аар хэлэлцэгдэн батлагддаг байсан газрын төлбөрийн тоон итгэлцүүр, итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймаг, нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулдаг болж өөрчлөгдсөн.
Хуулийн энэхүү өөрчлөлтийн дагуу Баян-Өндөр сумын ИТХ-ын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар батлагдсан “Газрын үнэлгээ, төлбөрийн бүс, итгэлцүүр, тоон утгыг тогтоох тухай” 02 дугаар тогтоолыг цуцалж Аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулах гэж байгаа тул иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцож, доорхи холбоосоор орж саналаа ирүүлнэ үү.
