Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой цусны донорын тоо цөөрч, цус цусан бүтээгдэхүүний нөөц буурах эрсдэлтэй байгаа энэ үед сайн үйлсийн аяны хүрээнд Газрын харилцаа барилга хот байгуулалтын албан хаагчид цусаа хандивлаж бусдад амьдрал бэлэглэж байна..
Нэг удаа цусаа хандивлахад гурван хүний амь насыг авардаг гэж үздэг. Нэг удаа өгсөн цуснаас дээрх хэлсэн гурван төрлийн бүтээгдэхүүнийг хийх боломжтой байдаг. Тиймээс нэг удаа бэлэглэсэн цус гурван хүнд амьдрал бэлэглэдэг гэж үздэг. Цусаа бэлэглэх нь маш том хүмүүнлэгийн үйлс. Цусаа өгснөөр олон улсад хийсэн судалгаагаар хорт хавдар болон зүрх судасны өвчнөөс сэргийлнэ. Мөн бодисын солилцоог эрчимжүүлдэг.




