Орхон аймгийн хэмжээнд газар эзэмшүүлэх дуудлага худалдааны анхны үнийг Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, газрын төлбөрийн хэмжээ тогтоох тухай Засгийн Газрын 2018 оны 182 –р тогтоолоор батласан аймгийн газрын суурь үнэ болон бүсчлэлийг үндэслэн Барилга Хот байгуулалтын сайдын батласан аргачлалын дагуу доорхи байдлаар тогтоосон.
Баян –өндөр суманд 1м.кв газрын дуудлага худалдааны үнэ бүсчлэлээс хамааран
- Бүх төрлийн худалдаа, үйлчилгээний зориулалтаар 8000 – 40000 төгрөг
- ХАА-гаас бусад үйлдвэрлэлийн зориулалтаар 8000 – 30000 төгрөг
- ХАА-н үйлдвэрлэлийн зориулалтаар 10500-5500 төгрөг,
- Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 3200-16000 төгрөг


Жаргалант суманд 1 кв дуудлага худалдааны үнэ бүсчлэл харгалзахгүйгээр
– Худалдаа, бүх төрлийн үйлчилгээний зориулалтаар 1000 төгрөг,
– Үйлдвэрлэлийн зориулалтаар 800 төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн
зориулалтаар 600 төгрөг,
– Гэр бүлийн хэрэгцээний газар нь 700 төгрөг байхаар тус тус тогтоогдсон.

Газар тариалангийн үйлдвэрлэлийн хувьд манай аймаг нь Засгийн Газрын тогтоолын дагуу Орхон- Туулын савын бэсрэг уулс бүхий ойт хээрийн газрын тойрогт багтах бөгөөд газар тариалангийн газрын зориулалтаар эзэмшүүлэх 1м.кв газрын дуудлага худалдааны анхны үнийг үр тариа, тэжээлийн ургамал, төмс хүнсний ногоо тариалах гэж хуваадаг бөгөөд доорхи хавсралтын дагуу тооцож боддог.
