Орхон аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан Газар зохион байгуулалт, геодези зураг газрын даргын 2020 оны А/40 дүгээр тушаалаар батлагдсан “Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системийг нэвтрүүлэх тухай” журмын дагуу зориулалт тус бүрээр боловсруулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж “Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим систем”-д бүрэн орж баталгаажууллаа.
Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолтой танилцахыг хүсвэл https://www.egazar.gov.mn хаягаар нэвтрэн орж Орхон -> Баян-Өндөр, Жаргалант сумыг сонгож БАТЛАГДСАН ТӨЛӨВЛӨГӨӨНҮҮД ->” 07: Сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө ” сонгон үзнэ үү.

